2018年10月12日 星期五
中文English
首页 > 聚焦中国 > 中国推介 >
分享:
恐龙之乡——二连浩特
“НУТАГ ОРНОО ТАНИЛЦУУЛАХУЙ” НЭВТРҮҮЛЭГТ
ЭРЭЭН ХОТЫГ ТАНИЛЦУУЛАХ ҮГ

 
“Нэг бүс-нэг зам”-ын уулзварт Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын зангилаа цэг болсон “Өнгө солонгоруулсан энэ хот нь миний нутаг Эрээн хот юм”. Та бүхэндээ энэ өдрийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Миний бие Эрээн хотын Засаг дарга Люү Жи пин, өнөөдөр та бүхэнд үзэсгэлэнт хотоо танилцуулахыг зөвшөөрнө үү.

Эрээн хот нь эрт дээр үеэс цайны зам, тал нутгийн торгоны зам дээрх зангилаа цэг, Юань гүрний үед Юй Лун улаа өртөө байгуулж Манж Чин гүрний үед Эрээн улаа өртөө байгуулсан бол мөн Иргэн Улсын үеийн эхний жилүүдэд Жанчхүүгээс Эрээн хотыг дамжин Улаанбаатар хүрэх тээврийн хэрэгслийн шугамыг нээсэн билээ. Эдүгээ дээрх улаа өртөө нь он цагийн түүхийн тоосонд дарагдсан боловч энэхүү өнө цагийн түүхийг тээсэн худалдааны зам нь өөр нэгэн хэлбэрээр үргэлжлэх болсон байна. 1956 онд Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн олон улсын галт тэрэг нэвтрэхийг дагалдан өмнө дурдсан морины нуруун дээр бичигдсэн эрт үеийн арилжааны зам нь шинэ цагийн хөгжлийн гэрч болсон төмөр тэрэгний дуун дор дахин сэргэснээр гурван улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлт, соёлын солилцооны дуулал болсон юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 1992 онд Эрээн хотыг бүх улсын хил орчмын нээлттэй 13 хотын нэгээр тунхагласан бол 2014 онд БНХАУ-ын “Хөгжил нээлтийн туршилтын чухал бүс”-ээр баталсан. Үүний шууд үр нь тус хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргасан билээ.

Эрээн хотын нутаг дэвсгэр 4000 орчим км2 , Монгол Улстай хиллэж, Оросын Холбооны Улстай ойр оршдог байршлын давуу талтай бөгөөд БНХАУ-аас МУ-д нээлттэй хамгийн том боомт, Евразийн эх газрын гүүрийн үүд, жилд хоёр сая орчим зорчигчийг угтан авч, үдэн өгдгөөрөө БНХАУ-ын умардын автозамын боомтын тэргүүн байрыг эзэлдэг. Дотоод гадаадын бараа бүтээгдэхүүн Эрээн хотоор дамжин өнгөрч Монголын өндөрлөгийг туулан Оросын нутгаар дамжин дэлхий дахинд түгдэг байна. Үүнд: Хятад, Монголын худалдаа нь Монгол Улсын гадаад худалдааны 80%-ийг эзэлдэг бөгөөд Европын улс түмэнтэй хийх худалдааны эргэлт ч улам нэмэгдэж БНХАУ-аас Европ чиглэсэн чингэлгийн буухиа галт тэргийн 20 гаруй зурвас Эрээн хотыг дамжин өнгөрдөг нь бүх улсын хэмжээний ¼ хувийг эзэлж “Нэг бүс-нэг зам”-ын дунд шугамын гадаадад нэвтрэх цорын ганц боомтын бахархал болж байгаа юм.

Эрээн хот нь олон улсад нээлттэй хамтран ажиллахыг хөгжлийн үндэс хэмээн үздэг бөгөөд МУ-ын Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, ОХУ-ын Улаан-Үд зэрэг дэлхийн 17 хоттой нөхөрсөг хотын харьцаа тогтоож, худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл гэх мэт өргөн салбарт өндөр түвшинд хамтран ажиллаж байна. Мөн БНХАУ-ын Эрээн хотод “Гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг есөн удаа амжилттай зохион байгуулж, өнөөг хүртэл 4000-аад монгол, оросын оюутанг бүх шатын сургуульд сурган хүмүүжүүлсэн, түүнчлэн Монгол Улсаас жилд дунджаар 3000 орчим өвчтөн Эрээн хотод ирж эмчлүүлдэг, гурван улсын хоорондын томоохон хэмжээний арга хэмжээг тогтмол зохион байгуулагддаг зэрэг нь гурван улсын ирээдүйн хамтын ажиллагааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулж байгаа юм.

Эрээн хот нь дэлхийд үлэг гүрвэлийн нутаг гэдгээрээ нэртэй. Эрээн хотын нутаг дэвсгэрээс олдсон “Өндөгний хулгайч аварга” (Gigantoraptor erliansis) гэж хочлогдсон үлэг гүрвэлийн чулуужсан ясыг АНУ-ын “Times” сэтгүүлд 2017 оны дэлхийн хамгийн алдартай 10 олдворын нэгээр нэрлэсэн байдаг. Умард хилийн хаалга, цайны замын улаа өртөө, үлэг гүрвэлийн нутаг гэсэн дэлхийд нэртэй алдраараа манай хот нь өнөөг хүртэл Үндэстний геологийн парк, Улсын хилийн үзмэрийн бүс, Улаа өртөөний музей, Үлэг гүрвэлийн музей зэрэг үзмэрийн тохилог цогцолбор байгуулж аялал жуулчлалыг иж бүрдэл байдлаар бүтээн байгуулж хөгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Эрээн хот нь аж үйлдвэрийн бүтцийг уламжлал шинэчлэлийн залгамж холбоонд төгөлдөржүүлэн зохион байгуулж, Хятад, Монголын Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Хилийн иргэдийн худалдааны бүс, Хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэсэн гурван бүсийг харилцан уялдуулж, цогцоор хөгжүүлж, олон улсын худалдаа, тээвэр зуучлал, экспорт, импортын бүтээгдэхүүнийг боловсруулах, хил орчмын онцлогтой өвөрмөц соёлын аялал жуулчлал, дахин сэргээгдэх эрчим хүч гэсэн дөрвөн төрлийн тулгуур салбарыг ирээдүйн их хөгжлийн үндэс болгож байна. Энэ нь боомтын эдийн засгийн хөгжлийн баталгаа болж дэвшлийн суурь болох юм.

Бум буман он хэлэлцэгдсэн үлгэр домгийг уламжилсан Эрээн хот, түм түмэн хүний ариун үйлсээр цогцолсон үзэсгэлэнт Эрээн хотын нээлттэй, өгөөмөр, үнэнч, шударга хөдөлмөрчин ард олон Хятадын умардын үүд хаалгыг бүтээн байгуулахаар хүчин чадлаа өргөн, ертөнц даяарыг морилон ирж аялаж жуулчлан, хөрөнгө оруулахыг урьж байна. Миний бие Люү Жипин таныг сэтгэлээ дэлгэн, итгэлээ нээн урьж байна.


 
友情链接
地址:北京市朝阳区望京科技园区望京东路8号锐创国际中心C座3层 邮编:100102
咨询电话:010-84177498 电子邮件:33188196@qq.com 违法和不良信息举报中心
京ICP证041074号 京ICP备09057257号-15 京公网安备110108003167号 信息网络传播视听节目许可证号:0102001
五洲传播中心/五洲传播有限公司 版权所有 未经书面授权禁止复制或建立镜像